Бийрний нарийхан үзүүрээр
Биеийг минь чи зурсан гэв үү
Хаврын шороо бас анхны яргуйгаар
Хантааз надад урласан гэв үү
Энгэсэг түрхэхээ дандаа мартдаг гээд
Инээмсэглэл нь худлаа байдаг гээд
Хагас биш бүтэн нүцгэн
Хантаазаар л гоёод урласан гэв үү
Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, Гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Сэрчигнэх навчинд гуниг үлдээсэн сэрүүхэн өдөр
Сэтгэлд минь чи даараад шургачихсан хайр юм уу
Өнчин саранд гуниг аялуулаад намар буцахад
Өвлөөс айгаад өвөрт минь орчихсон хайр юм уу
Эмгэн болчихсон хүний салхинд хийсэх цагаан үс
Энгэрт асгаад хатаагүй дарсны толбо шиг үзэгдэнэ үү
Нөмөрсөн хэвнэг дор гуниглах гоо үзэсгэлэнгийн толбо
Нөхөөстэй дээлийн энгэр дээр сүү болон харагдана уу
Хуруунд байгаа бөгжөө халаасан цаана нуучихаад
Хундаганы харшаанд согтон инээгээд баймаар үдшээр
Харцаараа зүрх тэмтчих залуугийн өвөрт ороод
Хаана байгаагаа мэдэхгүй өөрөөсөө нуугдмаар санагдчихлаа
Халуун амьсгалын цоргиог нар хиртэх шиг гайхаж
Хагсарсан биеийн чилээг зүрхэн дундуураа туучуулж
Зүрхэн дундуур туучсан мөр чинь арилаагүй байна
Зөөлөн борооноор ирэхдээ нөмөрсөн цув чинь хатаагүй байна
Сартайд амласан амлалтуудыг чинь сануулан сар мэлтийж байна
Саяхан хажууд минь байсан чиний зүгээс хүйт оригож байна
Сонихон содон байсан бүхнийг алгандаа нуучихая
Шохоорхол оо......... хайр биш гээд зүрхэндээ итгүүлчихэе
Яав ягаан цэцэгсийн дэлбээ хагдаран хийсэлдэхүйд
Ягаан уруулыг гараар тэмтэрч үзэхүйд
Яг энд хэнхдэг цээжинд хайр буцлахуйд
Яаж ч хэлэлтэй билээ хайраа чамд
Танихийн хирээр сэтгэл татагдахуйд
Тавлах мэт чи хэн нэгэнтэй хажуугаар зөрөхүйд
Галзуурталаа дурлачихаад
Солиортолоо хайрлачихаад
Гараас минь тавиад
Эргээд алхахдаа
Хэвлийд минь чи
Үрээн үлдээ
Хэзээ авхуулсаныг нь санахгүй юм аа
Хар цагаан гэрэл зураг гандчихаж
Олоон жил өнгөрчээ...................
Хэзээ ч билээ дээ чамаас болоод үхэх гэж
Хэлээгүй үгэнд чинь шаналж нойргүй хонож
Танил нөхдөөс чинь амрагтайг чинь сонсоод гуниж
Тагтан дээр үхэх үү, байх уу , үхэх үү ,байх уу