\
Хагдарч унасан өвсний ширхэгүүдээр утас ээрлээ
Хайраараа эрчлэн байж саа хавчууллаа
Сэтгэлээ шингээн байж цамц нэхлээ
Чиний сэтгэлд хүрсэнгүй
Мартагдах нь хамгийн зөв зам гэж
Магадгүй чи бодож үзсэн л биз
Үхэх гэж төрсөөр байгаа орчлонд
Өнөөдөрт хэмлүүлж байхаар ........
Тавлан тохиурхах өчигдартөө очоод
Танилуудаасаа нуугдчихая
Тэр л хамгийн зөв зам..................................
Огт мэдэхгүй хэл дээрээ шүлэг сараачиж буй минь
Орчлонгоос олсон хамгийн том тэнэглэл минь юм байна
Гашуун дарс зүрхэнд хэрхэн исэлдэхийг
Ганцаардахын цагтаа хүн хичнээн өчүүхэн болохийг
Танилуудын нэрийн хуудас зүгээр л дэгжирхэл болохыг
Танихын тулд жичнээн жил үрчихвээ ..........чөтгөр ав гэж
Амлаж байсан хайр чинь сэтгэлд хэнзэрч
Аль хэдийнээ зүүдний тайлал шиг дурсамж урсахад
Согтуурхасан орчлонтой гунигийн дарс хуваан залгилж
Солиотой бодолуудаа эрээ цээргүй яримаар болох юм
Атгаж байсан хайрын үзүүрт хүн алга
Зүгээр л дурсамжаар амьдарая ......
Зүүдэнд чинь хааяахан зочилчихоод
Зүгээр буцаад явчихаж байя..........
Зэвэргэн бодол салхитай ханьсан нэвт жиндүүлхэд
Жирийн бус өөрийнхөө ертөнцөд
Өөрийгөөн хаанаар өргөмжилчихөөд
Шагнал шийтгэл олдохгүй орчлонд
Сайн явлаа гээд юуны хэрэг байна
Гэгэлзтэл сайхан дууллаа гээд чулуу уйлахгүй
Гэнэн байх алдлаа гэмээн сар нуугдахгүй
Харцанд минь нар царцаж
Зовлонт аялгуу сэтгэлд эгшиглэнэ
Зоргоор явсаны шагнал болсон....гуниг давалгаална
Ядаж нүглийг минь нуух сүүдэрч байхгүй
Ядахнаа гэсгээх мэт үүл ч гарахгүй
Мэдэхгүй хэлээр үзээгүй өнгөөр дэлхий гуниглаж
Мэнэрсэн бодолын мананд сэтгэл минь төөрөхүйд