Бүсгүйн сэтгэлд ....Гуниг байхгүй ээ
Зүрхэн дундуур туучсан мөр чинь арилаагүй байна
Зөөлөн борооноор ирэхдээ нөмөрсөн цув чинь хатаагүй байна
Сартайд амласан амлалтуудыг чинь сануулан сар мэлтийж байна
Саяхан хажууд минь байсан чиний зүгээс хүйт оригож байна
Сонихон содон байсан бүхнийг алгандаа нуучихая
Шохоорхол оо......... хайр биш гээд зүрхэндээ итгүүлчихэе
Шивнэж хэлсэн үгийг чинь сүнсэндээ хүртэл мартахыг даатгачихаад
Сэмээрхэн тольнд харья ..... Чамаас юу ч үлдээгүй байна
Аваад явчихсан хайрыг чинь санаад алчуураа үлдээлээ
Асгарсан нулимсны дусаал бүрийн үнэтэй юм шүү
Ширгэж хатсан сэтгэлийг минь харин битгий хайгаарай
Сэмээрхээн буцчихсан бүсгүйн зүрхэнд............. Гуниг байхгүй эээ
Г.Номин
Сэтгэгдэл
azjargal :
goy shulegnuud bn, ene ih goy ymaa
Сэтгэгдэл бичих