\ ayalagch : Далд ертөнцийн мэдрэмж

ayalagch

Дэлхий эртний том нулимс

Далд ертөнцийн мэдрэмж

2009-10-04 18:15

Үйлчлэгчээ туслаарай туслаарай хүүхэд гарах гээд байна .............................
-Яанаа онгоцонд дотор эмч байвал туслаачээ энд хүн төрөх гээд байна .
-Алив эгч нь сувилагч байсан юм
-Нислэгийн аюулгүй байдалын үүднээс та бүхэн суудалын бүсээ бүслээд байр байрандаа сууна уу .
-Чөтгөр ав гэж төрөх ийм дөхчихсөн байж үхсэнээ хийж нисэж явдаг байна аа
-Ёо ёо ёо ёо ээжээ үхлээ ......... --Миний хайраа зүүдлээд байгаа юм уу даа
--Харин тийм ээ хар дараад шөнө болгон  би нэг эмэгтэй хүн болчихоод төрөх гэж зовоод байх юм
--Яасан сонин юм бэ ?
--За зүгээр дээ найз нь чамд ус аваад ирье.
Хөлийн чимээ гал тогооны өрөөрүү орсоноо алга болчихлоо алга болчихлоо ч гэж дээ хэсэгхэн хугацаанд тасарчихлаа .... Ингэхэд би юу болоод байна аа шөнө болгон нэг зүүд зүүдлэх өглөө босоод явахаар  хүний бодол санааг уншаад байх ....
--Хайраа ус уу
--Ёох гэж баярлалаа
Найз нь чамайгаа чанга тэврээд унтана аа миний хайр дахиад айхгүй би чамайгаа өрөвдөөд байх юм .Би байхгүй бол хоолоо ч хийж идэж чадахгүй чи минь яанаа ........................
--Тэргэл чиний бодол яриа хоёр чинь дандаа зөрдөг мөртөлөө өнөөдөр зөрсөнгүй хэмээн бодоод инээмсэглэлээ ................
Ану зөөлөн унтана .. хааяа инээмсэглэнэ .. хааяа ярвайна ....

Тэргэлийн нойр хульжичихжээ . Тэр нэг барилгийн компанид цахилгааны инжинер хийдэг болоод гурван жил өнгөрч байгаа боловч амьдрал нь сүүлийн нэг жилийн дотор бүрэн орвонгоороо эргэж ,амьдрал нь ч гэж дээ өөрөө тэс өөр хүн болон хувирсаныг ажилынхан нь ч найз нөхөд нь сайн мэдэх төдийгүйгээр удалгүй тэрээр хүмүүсээс нэг нэгээр холбоогоо тасалсаар дотно хэмээгдэх найз нөхөд бараг үлдсэнгүй .........
Учир нь тэрээр жилийн өмнө цахилгаан хүчдэлд цохиулаад гурван цаг ухаан алдсан .Ухаан алдсан хэсэг хугацаандаа тэр нэгэн хонгилоор яваад байсан юм шиг санагдах боловч тэр нь хонгил эсэхийг үл мэднэ гэвч урьд нь нэгэн гэрэл харагдаж бөгөөд түүнээс маш их хайр энэрэл дулаан ялгарч ямарч аймшиг айдасгүй болчихсон байсанаа тод санана.
Тэр гэрлийн эх дээр нөгөө төрөх гээд өвдөөд шөнө болгон зүүдэнд нь орж тэр их өвдөлтийг мэдрүүлээд байгаа эмэгтэй зогсчихоод инээмсэглэж байсан  ба түүнийг эргүүлээд явуулж байсан нь тод санагдана Харин тэндээс буцахад маш аймшигтай уйлаан нулимс хүйт мэдрэгдэж байжээ .......
Ингээд л шөнө болгон зүүдэлдэг ганцхан зүүдтэй болчихсон хэрэг хүн бүхэн шөнө болгон өөр өөр зүйл зүүдэлдэг бол Тэргэл ганцхан зүүдийг бүтэн жил зүүдэлж ганц ч өдөр алгасахгүйгээр хар дарж байгаа нь энэ.  Харин цахилгаан хүчдэлд цохиулсанаар хойш хүмүүсийн бодол санааг уншдаг өнгөрсөн хийгээд ирээдүйг хардаг болчихсон байна .Ийм л учраас тэрээр найз нөхдийнхөө бодолоос өөрийг нь боддог бус харин атаархал хийгээд хорон бодолууд чихэлдэн байгааг нь уншисаар эхэндээ үзэн ядан сүүлдээ залхсанаар муудалцахгүйгээр зүгээр л аажуухан хөндийрдөг болчихож .Гэвч тэр хэнд ч ийм болсоноо хэлсэнгүй харин эргээд энгийн хүн болохыг маш ихээр хүсэх боловч санасаар үл болно . Хажуугаар зөрөөд өнгөрсөн хүний амьдрал хувь заяа түүнд харагдах нь нэгэн бодолын гайхмаар боловч нөгөө бодолын амьдралд нь ихээхэн садаа болно Хүнтэй ярьж байхдаа хүртэл хэлэх үгийг нь хэлэхээс нь өмнө цаанаа бодсон бодолтой нь хамт уншчихдаг болжээ
Харин найз бүсгүй Ану нь хааяа хааяахан худлаа хэлдэг боловч түүнд муу юм санадаггүй цорын ганц хүн нь хэвээр үлдэж .
 /-Үргэлжлэл бий -

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (26) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.