\ ayalagch : Цэцэг л болноо

ayalagch

Дэлхий эртний том нулимс

Цэцэг л болноо

2008-09-24 19:43
Тэнүүлч салхи уруулыг минь үнсэхэд
Тэрхэн хэсэг цусгүй мэт цайрна ....
Тэр хардаа чи үхнэ
Тэгээд бүх бие чинь ийм болно
Уруул шигээ яс чинь цайрна
Урсгал минь зогсохгүй 
Би мөнхөд амьдарна
Чи үхнэ гэж
Тэнүүлч салхи
Тэнхээ мэдэн бархирна
Гүн харанхуйн охин надад
Мөнх амьдрал хэрэггүй ээ ...
Тэрлэгэн дотор багтах ухаантай
Тэнэгүүдийн дотор амьдарч байснаас
Алдхан биеэрээ хэсэгхэн газар бордоод
Гуравхан сар амьдрах цэцэгсийн нэгэн болноо 
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (217) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.