\ ayalagch : Яг одоо хэл дээ амраг минь

ayalagch

Дэлхий эртний том нулимс

Яг одоо хэл дээ амраг минь

2008-04-29 04:41
Үлгэр хүүрнэж домог шиврэх
Үдшийн бүрийд
Уруул чинь биеэр минь тэнүүчилнэ
Өнөөдөр чи намайг маргаашаас минь хулгайлж
Өвөртөө хайраараан хордуулна
Алдхан биеэ халхлан хувцасгүй мансуурсан би
Нүв нүцгэн
Амраглалд чинь норон шатан
Тэвэрт чинь тэнэглэнэ
Ахиад л озолтын чинь ором
Хүзүүн дээр ,цээжин дээр
Арав эсвэл түүнээс олон хононо
Нахиалж буй бүхнээс хаврын урь үнэртнэ
Надаас чиний үнэр ханхална
Ноололдох бүхэнд чинь
Амьсгалын минь эгшиг тасалдана
Норсон биеийн чинь хөлс
Над дээр ганц нэгээр дусална
Янагш хичнээн удаа
Ингэж зовж
Ингэж жаргах бол
Яг одоо хэл дээ амраг минь
Энэ зовлон уу?
Жаргал уу?
          Г.Номин
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (226) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.