Толь
Гэрлээ энийг хар даа гэх Амраагийн дуудах дууг сонсоод Гэрлээ босож очин харвал Амараа томоо гэгчийн толь тэвэрчихсэн зогсож байх нь харагдлаа . Гэрлээ ч уулга алдан гүйн очиж яанаа ямар гоё юм бэ ? Хаанаас олоод ирвээ чамд мөнгө байхгүй биз дээ гэхэд Амраа
-Энд гадаа орцонд хэн нэгэн нь хаячихсан байна гайгүй шинэ болхоор нь аваад ирлээ . Нэг хэсэгтээ яахав дээ тиймээ
дараа мөнгөтэй болоод том шинийг авхаараа энийг хаячихая хэмээн инээмсэглэн хэлэхэд Гэрлээ чи минь ухаантай шүү хэмээн
уруул дээр нь үнсээд том өрөөндөө тавьчих уу ? аваад ир хэмээн том өрөөрүүгээ бараг гүйн орлоо ..
Эмэгтэй л хүн болсон хойно тэр оройжингоо Гэрлээ тольдон өөрт байгаа бараг л бүх хувцасаа сольж өмсөн түүн шиг аз жаргалтай хүн хорвоод байхгүй мэт аашилж тольнд харах тусмаа л өөрийнхөө хөөрхөнийг гайхан оройг өнгөрөөлөө .Сүүлдээ бүр Амраа миний хайраа унтая ... чи минь үнэхээр хөөрхөн шүү хэмээн гуйж байж унтууллаа ... Амраа өглөө ажилдаа яваад орой ирлээ Гэрлээ мөн л өчигдөрийн адил тольны урд эргэлдэнэ ..... Хоол идэж байхдаа хүртэл нүднийхээ булангаар толинд өөрийнхөө харах Гэрлээгээ Амраа өрөвдөн их л баярлаж дээ ямар би аваад өгсөн биш хэмээн бодож хоолоо идээд хоёулаа гадаа салхинд гархаар гархад үүдэн дээр нь нэгэн хөгшин тааралдсанаа Гэрэлрүү нүдээ нэг их тогтоож харсанаа нүүр буруулан цаашилж одоход тэр хоёр инээлдсээр хөтлөлцөн гарч гадуур зугаалсаар нилээд орой болсон хойно ирж унтлаа . Маргааш нь Амар ажилдаа явахад Гэрлээ толиндоо харсаар л үлдээ ... Тэр өдрөөс хойш Амраа ажилдаа яван Гэрлээ толиндоо харсаар гурван сарын нүүр үзэхэд Гэрлээгийн ааш эрс өөрчлөгдөж уур уцаарай нэгэн болсоноор үл барам үрчлээ сууж эхэлжээ Амраа эхэндээ гайхаж байсан боловч сүүлдээ Гэрлээгийн бараг галхуу хүн шиг аашлахыг нь тэвчихгүй болж эхэлж байтал нэг шөнө Гэрэл хутга барин толинд хараад зогсож байхыг хараад үхтэлээ айж маргааш салья хэмээн бодсоор өглөө болголоо .
Тэр өглөө эртлэн босоод галынхаа өрөөнд орон Гэрлээ яачихваа ажилгүй болхоор л ингээд байгаа юм болов уу хэмээн
гайхаж байтал Гэрэл орж ирсэнээ өнгөрсөн шөнө толин дотороос надтай хүн яриад манай гэрийн толь чинь манай зэрэгцээ ертөнцрүү ордог хаалга байсан юм байна шүү дээ гэж ярихад Амраа айж байсан боловч юу хэлсэнгүй чимээгүй сонсож байгаад найз нь ажилдаа явлаа хэмээн гараад шууд шар хадны эмнэлэг чиглэн алхлаа .... Эмнэлэг дээр очиж үүдэн дээрээс нь эмчийн өрөөг заалгаад хоёр давхар нь гаран эмчтэй уулзаж ирсэн учир явдалаа хэлэн Гэрлээг эмнэлэгт хэвтүүлхээр болоод эмнэлгийн тэрэгтэй гэртээ ирэхэд Гэрэл аль хэдийнээ амиа хорлочихсон байв ..............
Ажил явдал гарсанаас болоод Амар нэг хэсэг сэжиглэгдэн хоригдсон боловч нотлох баримт олдоогүйн болхоор мөрдөнгөөс тэгэс хийгээд суллагдан гэртээ ирэхэд хэргийн гол утга учир болсон толь байрнаасаа ялимгүй хөдөлчихсөн юм уу гэлтэй угтлаа .Нэгэнт Гэрэл байхгүйгээс хойш энд байхаа бүр мөсөн болихоор шийдсэн Амар хаяах юмаа хаян авахыгаан боон янзалчихаад Толийг байранд нь гарган хаяхад өнөөх орцонд Гэрлээрүү айхтар хараад байсан хөгшин хажууд нь ирэн хүү минь хагалж хая толинд муу юм шингэчихсэн байдаг юм хэмээн хэлэхэд Амар цочин харсанаа
аан за хэмээн хагалахад бутарч унасан үртэс бүхэн нь уйлж байх шиг зүрх зүсэм жингэнэж байлаа .......
Г.Номин
Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих