ayalagch

Дэлхий эртний том нулимс

Масао гунигт дурсамжийн орон

2008-04-08 10:34

Сүүлийн үөд ах маань гэртээ ирж хонохоо бараг  больчихлоо. Аав ээж хоёр энэ Хатнаа 
авгайтай болчихсон юм болов уу?  Аль эсвэл архи дарс уугаад байна уу хэмээн таасаар
хэдэн өдөр өнгөрсөний дараа нэг өглөө нойрон дунд хүмүүсийн ярих дуу намайг сэрээлээ.
Би ч хэрэгт дурлангуй ахын орлуу харвал аав ээж хоёрын тааж байснаар ах авгайтай
болчихсон бололтой нэгэн бүсгүйтэй хамт ирсэн байлаа.
 Тэр өдрөөс хойш манайд Онон хэмээх хөөрхөн эгч байх болж манай ам бүл нэг ч гэж дээ
бараг хоёр хүнээр нэмэгддэг юм байна хоёр гэдгийн учир нь Онон эгч төрөх нэлээд
 дөхчихсөн байсан юм л даа. Онон эгч үнэхээр тийм гэж хэлхийн аргагүй мэлэрсэн хар
нүдтэй цэвэрхэн нь аргагүй цагаан царайд нь дэндүү зохисон сайхан инээмсэглэлтэй
 гайхмшигтай ялдамхан сайхан бүсгүй байв .Удалгүй Онон эгч маань ч төрж ахыг минь
 дуурайсан нэгэн муухай амьтан нэмэгдэж 2өрөө байртай манай жижиг өрөө бүрэн тэр
гурвын мэдэлд шилжихэд би гэдэг хүн гал тогооны өрөөнөөс өөр унтах газаргүй болсон
юм даа. За ингээд амьдрал үргэлжилсээр л намар болон хичээл эхлэхэд ах бид хоёр
хичээлдээ явж Онон эгч  харин хүүхдээ харахаар сургуулиасаа жилийн чөлөө авлаа.
Бэр эгч өглөө ахыг хичээлдээ явахад нь заавал буудал хүргэж өгнө тэгээд ганцаараа
буцаж явхыг нь харахад их л өрөвдмөөр ...........бас найз нараа дуудаж утсаар
ярьхаар нь ч гарахгүй  
-би Онон эгчээ та гараачээ яаж гэртээ байгаад байдаг байнаа уйдахгүй байна уу гэхэд
-олигтой өмсөх хувцасгүй юм чинь яршиг өө хүмүүс энэ Онон хүүхэд гаргаад бүр
миарчихсан байна гэж хэлнэ  гээд хавьтуулахгүй шүү 
                    Ер нь гэртээ суусан эмэгтэй хүн хувцас хунар найз нөхөдгүй
                                     болчихдог юм билээ
Гэтэл ашгүй нэгэн хамаатных нь хүн Онон эгчийг Япон явуулж өгнө гэж байсан нь бүтэж
бэр эгч маань ч явхаар болоход хамгийн их баярлаж байсан хүн нь би гээч учиргүй хөөрөөд л
хүүхэд байсан болхоороо гоё хувцас л бодож байсан  байх..................
Удалгүй явах өдөр нь болоход бид Буянт ухаа биш харин Вокзал орон гаргаж өглөө
Учир нь хамт явах хүн нь Хятадаар дайрвал хямд гэснээс болоод л тэр байх .....
өдөр хоног өнгөрсөөр нэг л мэдэхэд гурван жил болчихжээ тэр хооронд ах сургуулиа
төгсөн ТИС д багшилдаг болж би найз залуутай болсон зэргийг эс тооцвол бүх зүйл
хэвэндээ байлаа ..
Хичээлээ давтаж байтал Хатнаа ах орж ирснээ Онон дараа долоо хоногт ирнэ гэнэ ээ гэж
хэлдэг юм байна Бүгд л хүлээгээд ашгүй нэг юм ирэх өдөр нь болж эгч маань ч ирлээ
жаахан турсаныг нь л эс тооцвол уг хэвэндээ ...............
Эгчийг ирсэний дараа тэднийх байр аван нүүж харин би бүр цайран гэртээ найз залуутайгаа ирж хонодог боллоо. Харин өчигдөр ахындаа очвол ах согтуу согтуу ч гэж дээ бүр
тасарчихсан ирээд агсан тавьдаг байна шүү .Тэгэхэд миний уур ноцоод л явчихлаа гэтэл эгч уурласангүй  харин ч аргадаж унтуулчихаад намайг дуудан гал тогооны өрөөндөө
оруулаад ингэж ярилаа ......................
                      Ухаантай эр хүний уучлал гэдэг нь гэсгээл юм билээ
                                             "дэд бүлэг "

Онон гэрийхнээрээ үдүүлэн гарсан тэр л өдрөөс хойш яг л арван өдөр өнгөрчээ.
Визэнд ч орсон юм байхгүй арван хоног буудалын өрөөнд хэвтэхдээ бодоогүй ч зүйл байсангүй .....Уг нь анх гарахдаа их л юм бодож байсансан ээж аав хоёрынхоо бүтэх бүтэхгүй наймаанаас олсон арав гаруй сая төгрөгийн өрийг дараад оюутан дүүгийнхээ өдөр болгон нэхэгдэх төлбөрийг төлөх энэ жил арваа төгсөх эмэгтэй дүүгээ хүнээс дурахгүй байлгах гэсэндээ л хөхүүл хүүхдээ хайртай нөхөртэйгээ орхиод Төрсөн гэрээ ломбарданд тавиад сэтгэл шуудран гарахдаа ийм хэцүү байдал орно гэж үнэндээ бодоогүй гэтэл одоо Япон явна гэж байсан нь бүтэхгүй болчихсон ....... Ингээд тааз ширтээд хэвтэж байдаг
амьдралаа гэж хэмээн Онон аргаа барангуй бодож хэвттэл хаалга зөөлөн тогших сонсогдлоо.Онон ч яарангуй очиж хаалгаа онгойлговол Уянга хэмээх хамт яваа охин нь том алаг нүдээ эргэлдүүлэн орж ирсэнээ Оноон нэг ийм ажил байна аа наашаа суу даа ........ Би сая энэ үүдэн дээр хоёр охинтой жоохон ярьж суугаад аа тэгсэн чинь Масаод массажист хийдэг гэнээ тэгээд би найзтайгаа хэцүү байдалд орчихоод байна аа гэтэл надад хэрвээ хүсвэл хамт явахгүй юу даа гэхдээ сайн бодоорой дараа нь харамсхаар бол хэрэггүй  шүү гэж байна би чамтай ярьж байж болоё гэж бодоод ороод ирлээ хэмээхэд Онон шиг хэцүү байдалд орсон хүнд тийм ч муу мэдээ шиг сонсогдоогүй тул хамт гарч нөгөө охидуудтай уулзхаар боллоо
Тэр хоёр охидуудтай уулзаад гарч ирэхдээ үнэндээ хэн хэн нь эргэлт буцалтгүй гээр явхаар шийджээ. Үнэндээ ч тэрнээс өөр гарц байсангүй явна гэж байр байшингаа тавьчихсан найз нөхдөөрөө гаргуулж гаргуулчихаад буцаад очихийг  хүссэнгүйгээс гадна мөнгө хэмээх хүчтэний өмнө өвдөг сөхөрсөндөө бүсгүй хэмээгдэх эгэл биеээ гаргуунд нь гаргахаар шийдэхдээ хэн хэн нь өөрийгөө бус ороо бусгаа энэ л үед  амьдрах гэж яваа эцэг эх ах дүүгээ бодсоны улмаас ийм шийдэлд хүрчээ.Маргааш нь тэр хоёр охиныг даган Хятадын өмнөд мужын төв Гуанжу хэмээх хотруу хурдны галт тэргээр гарч тэндээсээ Масаотай хил залган орших нэгэн жижиг хотод очин нэг хоноод тэндээсээ Масао хэмээх
наргиан цэнгээний их хотод хөл тавьжээ. ...............
Дагуулж яваа хоёр охины хэл өгсөнөөр хил дээрээс тосож ирсэн 30 гаруй насны
нэгэн Масао хүн тэр дөрөвийг тосож аваад нэгэн байранд хамт оруулсаны дээр
хүн тус бүрд нь 300 патака өгөн " Масаогийн мөнгөн тэмдэгт " хөнжил гудас хоол унд аваарай хэмээгээд маргааш ирхээр болон гарч оджээ. Онон Уянга хоёрч нөгөө охидуудыг даган гарч ойр зуурын юм авсаны дээр бас их хотын хөгжилийг гайхан нөгөө хоёрын найзууд хэмээх охидуудыхаан очин тансаг амьдралыг нь сонирхон эмэгтэй хүний битүүхэн атаархалаар мөнхүү охидууд шиг тийм гоё болохийг хүсэж явлаа. Орой нь Масаогийн томоохон барнууд болох DIDI DINSENPA гаар зочилон нөгөө хоёрынхоо найз нараар дайлуулсаар бараг өглөөгүүр гэртээ ирэн амарчээ

Үргэлжлэл бий

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (237) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. Zulaa :
    2008-07-27 05:21

    Hi vrgeljleliig ni hurdan taviarai.

  2. zaya :
    2008-04-10 09:26

    Urgeljlel ni hezee tavigdahiin... buur horhoi hurgechihlee. Hurdan taviarai !!! amjilt husey.

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.