\ ayalagch : Миний гэнэн амраг

ayalagch

Дэлхий эртний том нулимс

Миний гэнэн амраг

2008-04-06 08:31
Гэнэн сэтгэлийн хөнгөн гунигаар хайрын симфони тоглож
Гэрэвшин үнсэхдээ уруулынхаа хээг хацар дээр үлдээж
Сэтгэлээс урсах хайрын мөртүүдийг харцнаас минь уншиж
Сэмэрсэн сэтгэлийг хайраар аргадах миний л гэнэхэн амраг



Үнсэлт бүрээр хөндүүрхэн зүрхэнд дурлалын үр цацаж
Үл мартагдах хайран дууль зүүдэн хөөрлөөр бичиж
Зүс цагаан гунигийн бороо зүрхэн тольтонд шаагихад
Зүггүйхэн дусал бүрийг нь итгэлээр тосох миний гэнэхэн амраг

Өнгөөн гандтал өврийг минь хайраар бүлээцүүлэж
Өөрийгөөн элээн үнэрт минь дурлан хайрын түүхийг бичилцэх гэж
Цэгээн хайрын хорвоод бурхадын зараалаар ирсэн
Чи л миний чин зүрхний амраг


Г.Номин

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (206) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

  1. ERKA :
    2008-04-06 11:55

    Зүс гоёхон охидын үлэмж тансагхан бие Зүрх сэтгэл бүхнийг нь эзэмдэхийг би хүсдэг Хөхнийх нь товчинд би цамцных нь цаанаас нүд унагадаг Хязгааргүй хүсэмжилсэн харцаар охидыг би цоо ширтдэгээ Хааяа хааяахан үе үехэн яг тийм харцаар Хэн нэгэн бүсгүй намайг ширтэхийг мэдэрдэг Халуу дүүгсэн сэтгэлийг нь би дэндүү сайн ойлгодог Ханатлаа үнсэлцэж цэнгэх хүсэл хэн хэнд нь байдагаа Онгод орох мэт сэрэл төрөх хэн нэгнийг хүсэх нь Орчлонгийн жам юм хойно түүнээс нүүр буруулаад яахав Бүрэг сэтгэлдээн хөтлөгдөж өөрийгөө хориод юу хийхэв Бүүр мартагдахгүй дурсамж чамд нэгийг үлдээе Бүсгүй минь чи нааш ирээ...

Сэтгэгдэлийн тоо : 1

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.