Танихгүй ээ би тэр залууг
2008-04-05 03:14
Ухаангүй хайртай байсан тэр залуу
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, Гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг Хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагыг мэддэггүй
Навч яаж хагдархыг анзаардаггүй
Сартай найзалдаг намайг хараад уурлаж харддаг
Салхины хэлсэн үгийг бусдад дамжуулхыг хориглодог
Тамхи л үнэртэдэг хайр үнэртэдэггүй тэр залууг
Танихгүй би одоо
Уг нь яг одоо хажууд минь байна
Гэвч хайр нь, Гэнэн ааш нь нисчихсэн
Гэгэлгэн хүсэл нь зугтчихсан
Танихгүй ээ одоо би түүнийг
Тамхи л хааяа үнэртдэг Хайр үнэртдэггүй
Нар яаж жаргадагыг мэддэггүй
Навч яаж хагдархыг анзаардаггүй
Сартай найзалдаг намайг хараад уурлаж харддаг
Салхины хэлсэн үгийг бусдад дамжуулхыг хориглодог
Тамхи л үнэртэдэг хайр үнэртэдэггүй тэр залууг
Танихгүй би одоо
Г.Номин
Сэтгэгдэл
nomin :
goy shuleg bn aa goy shuu yaj cham shig shuleg bichdeg boloh be ain hehe tnx naag ch gsn nomin gdg
Сэтгэгдэл бичих