ayalagch

Дэлхий эртний том нулимс

Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.

2008-04-05 01:44
Саалийн үнэр шингэсэн дээлийн энгэр хормойдож
Салхиараа алгадсан талын эсэргэн буйдад өсөхдөө
Ижий үнэртэй толгодын чулуугаар нь тоглосноос
Их талын энгэр дэх шувуудын өндөгийг би хөндөөгүй ээ
Нүгэлийн хиртэй сүүдэр хараахан дайрч амжаагүй
Нүдэн нуурын лам шувуу сүүдэрээ тоонон дээр үлдээхэд
Сүйхэн хээтэй мөнгөн бөгжөөр ижилсүүлэн гоёхоор
Сүүн заяатай бүсгүй тавилангаа галын бурхаддаа даатгасан
Саран шаглаатай орчлонд ээжий завилгаанд залбирч
Салхин хээтэй хөдөөд бүүвэйн залбиралд сөгдөж
Сайран дээр нь цэцэг ургах аав уулсын энгэрт
Самсаа шархируулах найрын дугараа шиг энэ л насаа би үднээ
Нуган үрээ өлгийдөхөд тулгын гурван чулуу баясаж
Нулимсаараа эсгэх хөхөл уулсаа жил тойрон нүүдэлж
Сүүжин  булгийн усаа рашаан хэмээн хүртсээр
Сүүдэрт орчлонг цагаанаар сүлэх сэтгэл бурхад шигээ мөнхөрнөө
Хүрмийн голын хөвөөнд төрөөгүй гэж хэн намайг хэлэхийн бэ?
Хүй юугаа дараагүй гэж хэн үгүйсгэж чадахын бэ?
Нар аргамжигдсан МОНГОЛ ахуйд хүн болж төрсөн минь
Надад бурханы өгсөн хамгийн том бэлэгээ
           хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.

                                                                               Г.Номин
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (189) | Өмнөх бичлэг | Дараагийн бичлэг

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.