ayalagch

Дэлхий эртний том нулимс

Нэгэн хайрын түүх

2008-04-10 08:09:23
Зуны орой цонхоор зөөлөн салхи шившин үлээгээд гадаа хүүхдүүд тоглох нь тод сонсогдоно. Гэртээ мөрөөдөлд автан суух нь бас ч тийм муу зүйл биш шүү ингээд сууж гадаа машин сигнаалдаад Боогий гээд дуудвал  гэж мөрөөдөж эхэлмэгцээ Болор-Уянга бодолоосоо өөрөө ичин эргэн тойрноо харсанаа хэн нэгэн хүн байхгүйд санаа амран эргэн хэвтлээ. Болор-Уянга одоо хоринхоёр настай нэгэн хувийн сургууль төгсөөд одоохондоо ажилгүй гэрээ л шахам байгаа бүсгүй билээ. Ганаа хэмээх нэгэн залуутай оюутан байхдаа үерхэж байсан боловч тэгэс хийгээд л салсан одоо юунаас ч болоод салсанаа санадаггүй юм ........
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (1097) | Сэтгэгдэл ( 10 ) | Дэлгэрэнгүй

Би --эрх чөлөөтэй бүсгүй

2008-04-07 01:14:15

Галзуурчихсан юм шиг шөнийг хэн нэгэнд зориулчихаад

Гэртээн очихдоо айх  зүйлгүй

Ганихарсан зүрхээ хэн нэгэнд алдчихаад эмээх хэрэггүй

Гэмгүйхэн нэгэнтэй санаадгүйхэн сээтэгнэчихээд  эмзэглэх хэрэггүй

Гэртээн би хувцасгүй байхаасаа хэнээс ичихгүй

Би эрх чөлөөтэй бүсгүй

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (226) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Миний гэнэн амраг

2008-04-06 08:31:36
Гэнэн сэтгэлийн хөнгөн гунигаар хайрын симфони тоглож
Гэрэвшин үнсэхдээ уруулынхаа хээг хацар дээр үлдээж
Сэтгэлээс урсах хайрын мөртүүдийг харцнаас минь уншиж
Сэмэрсэн сэтгэлийг хайраар аргадах миний л гэнэхэн амраг
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (214) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Үхмээр санагдсан үедээ

2008-04-05 03:11:48
Хайранд чирүүлсэн сүнсээ аваад хорвоогоос би явлаа
Хаашаа гэдгийг нь сонирхоод хэрэггүй ээ
Үснийхээн ширхэг бүрийг замдаа би орхиноо
Үхмээр санагдсан үедээ түүгээр замаа олоорой
Г.Номин"
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (198) | Сэтгэгдэл ( 2 ) | Дэлгэрэнгүй

Танил бус хайр

2008-04-05 01:45:40
Хэрэггүй зүйлд асгасан нулимсанд минь
Хэнийг нь мэдэхгүй залуугийн хайр живчихлээ
Татаж авах гээд үсээ унжуултал
Танил бус хоолой сонсогдлоо
Олон олон жил хайрласан хайраас минь
Огт өөр энэ чинь юу билээ.......
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (178) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хэн ч үгүйсгаж чадахгүй ээ.

2008-04-05 01:44:14
Саалийн үнэр шингэсэн дээлийн энгэр хормойдож
Салхиараа алгадсан талын эсэргэн буйдад өсөхдөө
Ижий үнэртэй толгодын чулуугаар нь тоглосноос
Их талын энгэр дэх шувуудын өндөгийг би хөндөөгүй ээ
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (192) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Аньсга нүдний бардам цохилтонд

2008-04-05 01:42:47
Аньсга нүдний бардам цохилтонд эрчүүд голдуу сөхөрдөг
Авгайтай гэдгээ ч мартаад шунаглан дурладаг
Өнгө зүсэнд минь унан тусан хайрлахыг хүсдэг
Өвөрт минь ороод шүүрс алдан салахгүй зовоодог
Дүрэлзэн асах сэтгэлд минь дэнгийн эрвээхэй шиг шатаж
Дүүрэн алаг нүднийхээ гунигийг үргээн жаргадаг
Нийтэлсэн : nomin01 | Уншсан (174) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Тайчигч харц

2010-02-27 21:59:58

Нүдээрээ чи хувцасыг минь тайлаад
Амталж буй мэт шүүрс алдлаа
Нүцгэн үлдчихсэн сэтгэл ичээд
Алимны улаанаар хацраа будлаа.
Эргэж харалгүй гуйван алххад
Дараагийн бүсгүйг чи тайчиж эхэллээ....
 

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (49) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Далд ертөнцийн мэдрэмж

2009-10-04 18:15:07

Үйлчлэгчээ туслаарай туслаарай хүүхэд гарах гээд байна .............................
-Яанаа онгоцонд дотор эмч байвал туслаачээ энд хүн төрөх гээд байна .
-Алив эгч нь сувилагч байсан юм
-Нислэгийн аюулгүй байдалын үүднээс та бүхэн суудалын бүсээ бүслээд байр байрандаа сууна уу .
-Чөтгөр ав гэж төрөх ийм дөхчихсөн байж үхсэнээ хийж нисэж явдаг байна аа
-Ёо ёо ёо ёо ээжээ үхлээ ......... --Миний хайраа зүүдлээд байгаа юм уу даа
--Харин тийм ээ хар дараад шөнө болгон  би нэг эмэгтэй хүн болчихоод төрөх гэж зовоод байх юм
--Яасан сонин юм бэ ?
--За зүгээр дээ найз нь чамд ус аваад ирье.
Хөлийн чимээ гал тогооны өрөөрүү орсоноо алга болчихлоо алга болчихлоо ч гэж дээ хэсэгхэн хугацаанд тасарчихлаа .... Ингэхэд би юу болоод байна аа шөнө болгон нэг зүүд зүүдлэх өглөө босоод явахаар  хүний бодол санааг уншаад байх ....

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (66) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Аниргүйг анирдаж цаг хугацаанд уусахсан

2009-08-14 00:44:36

Аниргүйг анирдаж цаг хугацаанд уусахсан
.......Гэж мөрөөдөх юм .................Хачин
Амгалан хийгээд зовлонг хутгаад
Арз мэт ундаа нэрэхсэн
......Гэж тэнэглэх юм...................Хачин

Хоосоныг алгандаа атгаад инээхсэн
Хоёр хэмээст газарт нэгэн зэрэг оршихсон
......Гэж гиюүрэх юм.......................Хачин

Онохгүйд олдохгүй бай байхсан
Одоо хийгээд ирээдүйн огтлолцол болохсон
.......Гэж хүсэх  юм     .....................Хачин
Дэндүү хачин
Дээр нь тэнэглэл минь ..........................
Дэлхий хүртэл гайхам галзуурал минь хачин

Нийтэлсэн : nomin01 | Уншсан (46) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
 1 2 3 4 >